физикийн багш

Соронзон орны индукц 10-р ангид

Соронзон орны индукц

 

Соронзон орон тогтмол соронзон ба гүйдэлтэй дамжуулагчид соронзон үйлчлэл үзүүлдэг. Тогтмол соронзоны соронзон шинж нь түүнийг хийсэн материалаас хүчтэй хамаардаг учир зохимжгүй. Соронзон орны индукцийг илэрхийлэхийн тулд гүйдэлтэй дамжуулагчид үйлчлэх хүчний зүй тогтлыг ашиглаж болох юм. Дамжуулагчийг соронзон оронд перпендикуляр байрлуулбал Амперийн хүч дараах хэлбэртэй болно.

FAmax = i  B  l                                B =   

Эндээс үзвэл гүйдэлтэй дамжуулагчид үйлчлэх хүчийг гүйдлийн элементэд харьцуулсан харьцаа гүйдлийн элементээс хамаарахгүй, зөвхөн соронзон орны хэмжээнээс хамаардаг болох нь харагдаж байна.Дамжуулагчийн урт , гүйдлийн хүч болон Амперийн хүчийг хэмжсэнээр соронзон орны индукцийг туршлагаар тогтоож болох нь ээ.

Соронзон орны хүчтэй сулыг индукцийн векторын тусламжтай илэрхийлдэг.

Соронзон орны индукцийн нэгж 1 Тесла (1Тл) . Соронзон оронд перпендикуляр байрлуулсан 1 ампер .метр гүйдлийн элементэд соронзон орны зүгээс 1 Ньютон хүч үйлчилж байвал уг орны индукцийг 1 Тесла гээд соронзон орны индукцийн нэгж болгон авдаг.

1Тл = 

Гүйдэлтэй дамжуулагчид

Соронзон орны индукц

Зураг

I гүйдэлтэй ,хязгааргүй уртшулуун дамжуулагчаас r зайд орших цэг дэх соронзон орон

B = 

 

 

I гүйдэлтэй ,R радиустай цагираг  дамжуулагчийн төв дэх соронзон орон

B = 

 

 

I гүйдэлтэй ,n нэгж уртад оногдох ороодостой шулуун соленоидын хөндий  дэх соронзон орон

B=μ n i

 

 

 

μ = 4π*10-7Гн/м соронзон тогтмол.

Диэлектрик орчинд цахилгаан орны хүчлэг багасдагтай адил орчин дотор соронзон орны индукц мөн өөрчлөгддөг. Төмөрллөг материалуудын дотор соронзон орон багасахгүй харин хүчтэй болдог. Орчинд соронзон орон хэд дахин өөрчлөгдөж байгааг харуулсан хэмжигдэхүүнийг орчны соронзон нэвтрүүлэх чадвар гэж нэрлэдэг.

B=μ В0  Үүний В0 вакуум дахь соронзон орны индукц ,μ нь орчны соронзон нэвтрүүлэх чадвар , В нь орчин дахь соронзон орны индукц. Вакуумд соронзон нэвтрүүлэх чадварын утга нь μ=1 бөгөөд энэ утгатай харьцуулан соронзон материалуудыг дараах байдлаар ангилдаг.

·         Диасоронзон бодис : μ<1

·         Парасоронзон бодис: μ>1

·         Ферросоронзон бодис: μ>>1

Диасоронзон нь соронзон орныг сулруулдаг бол парасоронзон болон ферросоронзон материал (төмөрлөг)нь соронзон орныг хүчтэй болгодог. Ферросоронзон материалаар хийсэн зүрхэвч бүхий ороомогт хүчтэй соронзон гаргах боломжтой байдаг учраас  техникт



Сэтгэгдэл үлдээх

08:43 , 2024-03-11 .. Бичсэн: Зочин
Zov uu

12:26 , 2023-03-20 .. Бичсэн: Зочин
Zail


10:04 , 2015-10-29 .. Бичсэн: Зочин
Над шиг хүн утгыг нь ойлгочихоор бичнэ үү. Модон орчуулга шиг л юм байна.

20:27 , 2014-12-25 .. Бичсэн: Зочин
mini hicheld uneheer ih tus bolloo bi margaash angiinhandaa INDUKTS sedveer hicheel zaana tand uneheer bayrlalaa tanid amjilt husiye

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

11-р ангид Бодлого
Соронзон орны индукц 10-р ангид
Дамжуулагчийн эсэргүүцэл 9-р ангид
Пүршин дүүжингийн хэлбэлзэл
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
Цахим хэрэглэгдэхүүн
Токио хот
Цахим хэрэглэгдэхүүн
TSAHIM HEREGLEGDEHUUN
TSAHIM HICHEEL2

Найзууд




:-)
 
xaax